ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2024/09/20
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол Улсын Дорнод аймаг, Бүгд найрамдах Хятад ард улс болон Оросын холбооны Улсын хил зэргэлдээх аймаг мужийн Төрийн захиргаа, шинжлэх ухаан, боловсролын сургалтын байгууллагууд хооронд харилцан ойлголцлын “ Монгол хонь судалгаа инновацийн төв байгуулах” 6 талт санамж бичгийг байгуулав.
Санамж бичигт Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Дорнод аймаг дахь Политехник коллежийн захирал Л.Хишигтогтох, БНХАУ-ын Жилин Мужийн Хөдөө аж ахуйн академийн Мал аж ахуй, Мал эмнэлгийн салбар хүрээлэнгийн дэд захирал Ли Хинтао, ӨМӨЗО-ны Хянган аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн захирал Фан Юунг Юи , ОХУ Өвөр байгалийн хязгаар дахь хөдөө аж ахуйн дээд сургуулийн захирал Евгиний Сергеевич Егоров, “Эп ар ди ай” ХХК-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Энхжаргал нар гарын үсэг зурлаа.
Мал аж ахуйг шинжлэх ухаанд суурилан хөгжүүлэх, малын удмын сан, мал, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарыг сайжруулах, малчдын хөдөлмөр зохион байгуулалт, ажлын чанарт шинэчлэл хийх, ур чадвартай үндэсний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, технологи инноваци дамжуулах Төр, хувийн хэвшлийн хамтарсан “Монгол хонь судалгаа инновацийн төв” Дорнод аймагт байгуулагдах юм.
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх