Сурагчдын шилжилт хөдөлгөөний асуудалд хяналттай ажиллахыг үүрэг болголоо

2024/09/20
Сурагчдын шилжилт хөдөлгөөний асуудалд хяналттай ажиллахыг үүрэг болголоо
Дорнод аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа, барилга, байгууламжийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ анги танхимын дүүргэлтийг анхаарч, сурагчдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж хамран тойрох сурагчдыг хамруулах чиглэлээр ажиллахыг сургуулийн удирдлагууд болон аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргад үүрэг болголоо.
Мөн тус сургуулийн дээврийн засварлах ажлын зураг төсвийг хийлгэх,
-Сургуулийн орчимд автозамын хурд сааруулагчийг шинэчлэх,
- Авто машины зогсоолыг өргөтгөх, засварлах ажлыг судалж, төлөвлөх
- Орон нутгийн өмчийн барилга байгууламж болох аймгийн Шүүхийн барилгыг тус сургуулийн хэрэгцээнд ашиглуулах боломжтой эсэх асуудлаар холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллахаар боллоо.
Сурагчдын шилжилт хөдөлгөөний асуудалд хяналттай ажиллахыг үүрэг болголоо  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх