Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ “Шинэ хөгжил” цогцолбор сургуульд ажиллалаа.
Хэрлэн сумын хамгийн их хүн амтай баг болох 10,11 дүгээр багт байрлах тус сургууль нь сүүлийн жилүүдэд орон сууцууд олноор баригдаж, хөдөө сумдаас шилжин ирсэн суурьшигчдын тоо нэмэгдсэн зэргээс шалтгаалан сургуулийн анги танхим хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байна.
Тус сургуулийн 320 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилгын ажлыг 2024-2026 оны Улсын төсөвт багтаан хэрэгжүүлэхээр тусгагдаад байгаа юм. Энэхүү барилга баригдаж ашиглалтад орсноор анги танхимын хүрэлцээ сайжрах боломж бүрдэнэ. Мөн ирэх 2025 оноос эхлэн бүх сургуулийн боловсон ариун цэврийн байгууламжийг олон улсын стандартад нийцүүлж үе шаттайгаар шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.