Өнөөдөр “Хүн болох багаасаа” гадаад хэлний төсөлд хамрагдсан сурагчид тайлант өдөрлөгөө хийлээ. Тус гадаад хэлний төсөлд энэ жил 2196 сурагч хамрагдаж байгаа юм.
Хүүхэд багачуудын гадаад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин орос, хятад, англи, япон хэлний мэдлэгийг дэмжих зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 13/18 дугаар тогтоолоор баталж “Хүн болох багаасаа” гадаад хэлний төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Төсөлд нийт 24 сургуулийн бага боловсролын 8-10 настай 3-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Тодруулбал 2023 онд 3027, 2024 онд 2196 суралцагч 6 сарын турш орос, хятад, англи, япон хэлээр суралцаж байна.
Энэхүү төсөлд хамрагдсан сурагчид тухайн хэлний үгийн сан 30 хүртэл хувиар нэмэгдсэн ба англи хэлний A1 түвшний сонсголыг ойлгон, ярианы чадвар сайжирч байгаа эерэг үр дүн гарч байна.