СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА

2024/09/26
СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА
 
Үндэсний итгэмжлэлийн төвөөс аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лаборатори, Хэмжил зүйн алба, Баталгаажуулалтын алба, Автотээврийн үзлэгийн төв, УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лаборатори, ГХБХБГ-ын Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори, МЭГ-ын Мал эмнэлгийн лабораториудын үйл ажиллагаа нь итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”, MNS ISO/IEC “Тохирлын үнэлгээ, Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын хэрэгжилтэд хяналт хийх ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч, Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбат удирдамжийн дагуу дээрх байгууллагуудын лабораториудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлд танилцууллаа.
Тус мэдээллийн дагуу ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж зөрчлийг яаралтай арилгах, лабораторийн чадамжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг Засаг даргын орлогч Ш.Ёл холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг өглөө.
СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх