Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өглөө

2024/09/26
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өглөө
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1.Худалдан авах ажиллагааны зарлагдаагүй ажлыг шуурхай зохион байгуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга нарт,
2.Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох хэлтсүүдэд ирүүлж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт,
3.Авто зам, инженерийн шугам сүлжээ, барилга, байгууламж хэрэгжүүлэхэд өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар нь давхацсан иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх, хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх, нөхөн олговор олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Хэрлэн сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт,
4.Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд хийгдэж байгаа ажлын мэдээллийг ирэх долоо хоногийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад,
5.Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэж ажиллахыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад, нийт сумдад албан тоотоор чиглэл хүргүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумдад зөвлөн туслах, хөдөлгөөнт эргүүл, байнгын постуудыг үр дүнтэй ажиллуулах, байгаль орчны холбогдох байгууллагуудыг оролцуулсан хөдөлгөөнт эргүүл хийх хуваарийг батлуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад, дээрх ажилд хяналт тавьж ажиллахыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын даргад тус тус үүрэг болгов.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өглөө   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх