Хөлөнбуйр сумын сургуульд 330 хүүхэд сурагч байгаа бөгөөд 80 хувь буюу давхардсан тоогоор 200 гаруй хүүхэд "Хүн болох багаасаа" сургалтын төсөлд хамрагдаж байна.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц 70 хувьтай хэрэгжиж байна.
Энэ жил аймаг, сумын хамтарсан төсвөөр Сумдын бүх багш, сурагчийн ширээ сандлыг шинэчилж, багш нарыг зөөврийн компьютероор бүрэн хангаад байгаа юм.