“ХҮН БОЛОХ БАГААСАА-АВЬЯАС” ТӨСЛИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024/09/26
“ХҮН БОЛОХ БАГААСАА-АВЬЯАС” ТӨСЛИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
 
Хүүхэд бүрийг тэгш оролцоотой хөгжүүлэх, хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангаж, бүтээлч, авьяаслаг, оюунлаг, эрүүл чийрэг бие бялдартай, ур чадвартай, эх оронч сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн хүүхдийн хөгжлийн авьяас төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн үр дүнг эцэг эх, асран хамгаалагч иргэд, олон нийтэд танилцуулах зорилгоор 2024-2025 оны хичээлийн жилийн соёл хүмүүжлийн ажлын нээлттэй өдөрлөгийг аймгийн төвийн дугуйлангууд Тусгаар тогтнолын талбайд, сумдын дугуйлангууд Соёлын төвдөө тус тус зохион байгуулж байна.
Төслийн тайлант өдөрлөгт Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Өдөрлөгт “Хүн болох багаасаа - авьяас” сургалтын төсөлд хамрагдаж байгаа Дуу хөгжим, Бүжиг, Зохион бүтээх, Оюун ухаан, Ой тогтоолт, Уран зураг, Утга зохиол, Математик, Хувь хүний хөгжлийн дугуйлангууд, Аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүд, Өсвөрийн Улаан Загалмай, Скаутын холбоо, Аз жаргал төв, Volunteers club, Өсвөрийн цагдаа бүлгэмүүд тус тус оролцож байна.
Дугуйлангууд хүүхдийн цогц хөгжил, хүүхэд нэг бүрийн авьяас чадварын ахиц амжилтын үзүүлэлт, хичээл, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж, Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын нээлттэй гишүүнчлэл, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулах үйл ажиллагаагаа нээлттэй сурталчиллаа.
“ХҮН БОЛОХ БАГААСАА-АВЬЯАС” ТӨСЛИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх