ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

2024/10/05
ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны “Аудитын сэдэв батлах тухай” 08 дугаар тогтоолыг үндэслэн Үндэсний аудитын газрын нэгдсэн удирдамжаар гүйцэтгэх “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт болон бий болсон үр дүн” гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийв.
Нээлтэд Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ болон аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, Хүүхэд хамгааллын байгууллагын ахлах мэргэжилтнүүд оролцлоо.
Хүүхэд хамгааллын тухай хууль нь анх 2016 онд батлагдсанаас хойш 6 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, 50 орчим журам, 8 стандартыг мөрдөн ажиллаж байна. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 онд батлагдсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна.
Дорнод аймгийн хэмжээнд нийт хүн амын 31663 буюу 37 хувийг хүүхэд эзэлж байна.
Үүнээс:
• Бүтэн өнчин - 95
• Хагас өнчин - 1,030
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд - 355
• Эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүүхэд – 28,577
• Эхтэйгээ амьдарч байгаа хүүхэд – 2,456
• Эцэгтэйгээ амьдарч байгаа хүүхэд - 327
• Эцэг эхтэйгээ амьдардаггүй хүүхдийн тоо - 147
• Дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоо – 957 хүүхэд байна.
Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагаас хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 193 кейс файл үүсгэн эрсдэлт бүлгийн хүүхдийг хяналтад авч, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллажээ.
Аймгийн хэмжээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 21 удаагийн “ХҮҮХЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ” арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 11 хүүхдэд, бэлгийн хүчирхийллийн хохирогч 25 хүүхдээс 16 хүүхдэд, гэмт хэргийн гэрч сэжигтэн 28 хүүхдэд хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, сэтгэл засал, хөгжлийн, хууль эрх зүй зэрэг үйлчилгээг үзүүлж хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авч ажилласан байна.
ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх