ХАЛХ ГОЛ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТЭДНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ БАЙНА

2024/10/05
ХАЛХ ГОЛ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТЭДНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ Халх гол сумын Ялалт, Цогтсүмбэр багийн иргэдтэй уулзан, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Өнгөрсөн 2020-2024 онуудад тус суманд улс, аймгийн төсвийн нийт 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дараах төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байна.
НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ: 7,215,765.1 ТӨГРӨГ
2022
Ялалт хөшөөний засвар,
Ялалт хөшөө, хээрийн үзүүлэг, Г.К.Жуковын командын байр, Ялалт музейн тохижилтын ажлын зураг төсөв хийх,
2019-2020
Спорт заалны барилга /Халхгол сум, Ялалт баг/
Инженерийн шугам сүлжээ
2021
Ялалт музейг төвлөрсөн шугам сүлжээнд холбох
Буйр нуурын эрэг дагуу ЦДАШ, дэд станц шинээр барих,
2022
Халхгол сумын нисэх онгоцны буудал барих ажлын зураг, төсвийг шинэчлэх,
2023-2024
Хамар давааны авто зам, замын байгууламжийн засвар
Багийн хөгжил, иргэдийн ая тухтай амьдрал
2020
Нийтийн орон сууцны барилгын дээврийн засвар /Хэрлэн сумын 6-р багт-2, 7 дугаар багт 3, 9 дүгээр багт 4, 11 дүгээр багт 1, Халхгол суманд 4/
Бог мал угаах ванн шинээр барих /Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо тус бүрт 1 ширхэг, Халхгол суманд 2 ширхэг/
Малчдын сургалт, мэдээллийн төв тохижуулахад шаардлагатай тоног, төхөөрөмж /Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр/
Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн ажлын байр шинээр барих /Халхгол сум/
Өвс тэжээлийн агуулах саравч шинээр барих /Халхгол сум, 1 ширхэг/
Нисэх онгоцны буудал барих /Баяндун, Халхгол сум/
2021
Орон нутгийн өмчийн газар, Халхгол, Баянтүмэн, Чойбалсан сумдын ЗДТГ-ын автомашин засвар парк шинэчлэл,
Нийтийн орон сууцны барилгын дээврийн засвар,
Хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай нэмж байгуулах /аймгийн төвд болон сумдад/ багц3-Хэрлэн сумын 1-р баг болон Халхгол сум
2022
Нийтийн орон сууцны барилгын дээврийн засвар /Хэрлэн, Халхгол сум/ багц1
Буйр нуурын эрэг дагуу ундны усны худаг гаргах,
2023
Аяллын маршрутыг стандартын тэмдэг, тэмдэглэгээтэй болгох ажлыг зохион байгуулах,
Гүний худгийн цооног гаргах,
Гүний худгийн цэвэршүүлэх тоног төхөөрөмж (Халхгол сум, Буйр нуур)
2024
"Онцгой байдлын үед хэрэглэх хадлан, өвс тэжээлийн агуулах барих" АДАПТ төсөл- 70%, аймаг-15%, Дашбалбар, Халхгол сумд-15%)
Төрийн тусгай чиг үүргийн болон төрийн байгууллагын албан хэрэгцээнд авто машин багц1 Пургон автомашин Сүмбэрийн 0198-р анги
Орон нутагт үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлж малын үүлдэр омгийг нэмэгдүүлэн цөм сүрэг бүрдүүлэх ажлын зардал (АДАПТ төсөл- 70%, аймаг-30%) багц1 Бод мал
Орон нутагт үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг хэрэгжүүлж малын үүлдэр омгийг нэмэгдүүлэн цөм сүрэг бүрдүүлэх ажлууд тус тус хийгдэж байна.
ХАЛХ ГОЛ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТЭДНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх