АХМАД НАСТНУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2024/10/05
АХМАД НАСТНУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Дорнод аймаг ахмад настнуудынхаа хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр 2014-2016 онд “Ахмадаа ачлах дэд хөтөлбөр”, 2016-2020, 2020-2024 онуудад “Ахмадын ачлал” хөтөлбөрүүдийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ахмадуудынхаа туршлага, ур чадварыг хүүхэд, залуучууддаа өвлүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн идэвхи, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн шаардагдах төсвийг нь орон нутгийн төсөвтөө тусган баталж, аймаг, сум, багийн ахмадын хороо, зөвлөлүүдээрээ гүйцэтгүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлагын зүгээс анхаарч ахмадын байгууллагуудаа чадавхжуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх чиглэлээр сум, баг бүрт “Ахмадын өргөө”-г улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар байгуулж, ая тухтай орчинд үйл ажиллагаагаа тогтмол, идэвхтэй явуулах нөхцөлийг нь бүрдүүллээ.
Түүнчлэн 2020 оноос эхлэн ахмадын байгууллагуудынхаа удирдлагуудад харилцаа холбоо, унаа шатахууны дэмжлэг, урамшуулал олгодог болсноор анхан, дунд шатны ахмадын байгууллагуудын үйл ажиллагаа тогтмолжиж, ахмад настны хөгжил, оролцоонд тодорхой хэмжээгээр ахиц гарсаар байгаа юм.
Мөн Чойбалсан хотын нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээг анх 2014 оноос хэрэгжүүлж, нийтийн тээврийн 2 чиглэлд бага оврын автобусаар үйлчилж эхэлсэн бол өнөөдөр нийтийн тээврийн 7 чиглэлд дунд оврын автобусаар ажлын өдрүүдэд өдөрт 4-6 удаагийн эргэлттэйгээр жилд дунджаар давхардсан тоогоор 110 гаруй мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байна.
АХМАД НАСТНУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх