ШИНЭ ЭМНЭЛЭГ ИРЭХ САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО

2024/10/11
ШИНЭ ЭМНЭЛЭГ ИРЭХ САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО
 
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөлийн барилга  нийт 7000м2 талбайтай бөгөөд барилга, угсралтын явц 95 хувьтай байна.
Үндсэн 2 блокоос бүрдэх бөгөөд А, Б блок тус бүр нь 4 давхар, нийт 200 гаруй өрөөний зохион байгуулалттай бөгөөд ирэх сар гэхэд бүрэн ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор 200 ортой хүүхдийн эмнэлэг, хүүхдэд чиглэсэн бүх төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүлээн авах, амбулатори, сэргээн засах, өдрийн эмчилгээ, шүдний кабинет, гэмтэл, мэс засал, яаралтай тусламж, сүрьеэ, дотор, сэтгэц, наркологийн тасгууд, алсын зайн оношилгооны төв, эрүүл мэндийн сургалт, хөгжил, мэргэшүүлэх, чадваржуулах зэрэг эрүүл мэндийн бүсэд байрлан явагдах бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдэд үзүүлэх юм.
ШИНЭ ЭМНЭЛЭГ ИРЭХ САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх