ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2024/10/11
ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс хамтран “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарыг чадавхжуулах” сэдэвт зүүн бүсийн сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нутгийн удирдлагын ордны сургалтын танхимд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Д.Ариунболд болон яам, агентлагаас хүрэлцэн ирсэн сургагч багш нар, зүүн бүсийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн магадлагч эмч нар оролцлоо.
Зүүн бүсийн чадавхжуулах сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд (эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, төрөлжсөн мэргэжлийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар) оролцож байна.
Сургалтаар Эрүүл мэндийн магадлалын үйлчилгээний өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэнэ.
Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт, заавар болон эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой шинэчлэгдэн батлагдсан тушаал, заавруудыг оролцогчдод танилцуулж, мэдээллээр хангана.
ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх