ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН УРАЛДААН БОЛЛОО

2024/10/11
ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН УРАЛДААН БОЛЛОО
“Хүн болох багаасаа” төслийн хүрээнд байгуулагдсан “Авьяас ур чадвар төв”-ийн “Ану-Од” хөгжмийн сургалтын төвөөс “АНУ СТАР-2024 өсвөрийн төгөлдөр хуур сонирхогчдын 3-р уралдаан”-ыг 8-17 насны хүүхэд багачуудын дунд зохион байгууллаа.
Дорнод аймгийн “АНУ-ОД” хөгжмийн сургалтын төв нь өнгөрсөн оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд хотноо болсон Зүүн болон Говийн бүсийн Өсвөрийн Төгөлдөр Хуур Сонирхогчдын Уралдаанд өндөр амжилт үзүүлж алт, мөнгө, хүрэл нийт-22 медаль, 4 тусгай байрыг тус тус хүртэж, "ШИЛДЭГ ТОГЛОГЧ"-оор суралцагч Төмөрбаатарын Мөнхзаяа, "ШИЛДЭГ БАГШ"-аар Эрдэнэ-Очирын Энхтуяа нар шалгарч энэ оны уралдааныг аймагтаа зохион байгуулах эрхийг авсан юм.
Энэ удаагийн тэмцээнийг төгөлдөр хуур хөгжим сонирхогчдын хүрээг нэмэгдүүлэх, багш сурагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага солилцох, цаашлаад улсын болон тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд туршлага болгох зорилготойгоор гоцлол,хоршол гэсэн хоёр төрлөөр зохион явуулж, шилдэг тоглогчоор Дорнод аймгийн “Оюу музик” сургалтын төвийн багш Г.Бямбасүрэнгийн удирдсан Б.Тэлмүүн Б.Цэлмүүн нар тэргүүлж, тус сургалтын төвийн багш Г.Бямбасүрэн “Шилдэг багш”-аар шалгарлаа.
Уралдаанд нийт 140 гаруй хүүхэд багачууд оролцлоо.
ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН УРАЛДААН БОЛЛОО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх