ЦЭРГҮҮДИЙГ УГТАН АВЛАА

2024/10/15
ЦЭРГҮҮДИЙГ УГТАН АВЛАА
Өнгөрөгч 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангид цэргийн алба хааж бэлтгэлээр халагдан ирж буй дайчдыг угтан авах ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар дугаар ангийн мото буудлагын батальон захирагч дэд хурандаа Э.Чинбат, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн ажлын албаны дарга Б.Отгонбаяр нар оролцов.
Энэ үеэр хугацаат цэргийн жинхэнэ албаа үлгэр жишээч хаасан алба хаагчдыг шагнаж, дурсгалын зүйл хадгалууллаа.
 
ЦЭРГҮҮДИЙГ УГТАН АВЛАА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх