ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024/10/15
ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Дорнод аймгийн 14 сумаас цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас авсан 18-25 насны залуусыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.
Үүнд : Нүд, чих, хамар, хоолой, арьс харшил, эхо, зүрх судас, шүд, дотор, гэмтэл, мэс засал, халдварт, сүрьеэ, мэдрэл, сэтгэц зэрэг нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийж байна.
Хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж буй явдал нь цэргийн алба хаах замаар эх орноо батлан хамгаалах, цаашлаад залуучуудын эрүүл чийрэг бие бялдар, сэтгэлзүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадварыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой.
ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх