Дорнод аймаг 2019-2024 оны хугацаанд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, онцгой байдлын үеийн бэлтгэл хангуулах зорилгоор “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-тэй хамтран Баянтүмэн, Баян-Уул, Чойбалсан, Булган, Цагаан-Овоо, Гурванзагал сумдад өвс, тэжээлийн агуулах барих ажлыг хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн 2023 оноос эхлэн манай аймагт хэрэгжиж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасах чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөлтэй хамтран Баяндун, Чулуунхороот сумдад, 2024 онд Дашбалбар Халхгол сумдад өвс, тэжээлийн агуулах барих ажлыг хэрэгжүүлж байна.
Одоогоор тус ажлын гүйцэтгэл Дашбалбар суманд 90%, Халхгол сумын Ялалт багт 60%-тай тус тус хэрэгжиж байна.