Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүнг тооцсон хэлэлцүүлэг хийж аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл , Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Б.Болортуул болон хүүхдийн төлөө зөвлөлийн хамтарсан багийн гишүүд оролцлоо.
Хэлэлцүүлгээр бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах,сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг орон тоон дээр ажиллаж байгаа мэргэжилтэн албан хаагчийг урамшуулах, чадваржуулахад анхаарах, гарсан зөрчил дутагдлыг арилгах төлөвлөгөө боловсруулан танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.