“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯН ЭХЭЛЛЭЭ

2024/11/04
“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯН ЭХЭЛЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос улс орон даяар “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны 11 дүгээр сарын 1-30-нд зохион байгуулж байна.
Арваннэгдүгээр сарын турш аймгийн хэмжээнд номын сан, музей, театр, сумдын соёлын төвүүд нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд соёл, урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Соёлын бүтээлч сар” 2024 аяны хүрээнд:
- “Соёлын бүтээлч сар” аяны нээлт,
- Чойбалсан суманд “Х.Чойбалсангийн амьдрал, үйл хэрэг” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах,
- Бүх ерөнхий боловсролын сургуулиудад “Манлайбаатар Ж.Дамдинсүрэн”, “Талын Монгол”, “Талын соёл” музейн боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулах,
- МУИС-ийн Зүүн бүсийн их сургуульд “О.Жамьям гүнгийн уг гарвал, уугуул нутаг” сэдэвт лекц,
- “Уншигч клуб”-ын сурагчдад Номын хэлэлцүүлэг зохион байгуулах,
- “Байгальд уншья” үйл ажиллагаа,
- Цэцэрлэгүүдэд Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх,
- “Ном хожъё” хөгжөөнт тэмцээн зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Соёл, урлагийн салбарын нийт ажилтнууддаа иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, соёлын боловсрол олгох, хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.
“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯН ЭХЭЛЛЭЭ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх