ОРОС ХЭЛНИЙ НЭМЭЛТ БОЛОВСРОЛЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ

2024/11/04
ОРОС ХЭЛНИЙ НЭМЭЛТ БОЛОВСРОЛЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн 2009.11.13-ны өдрийн 1283 дугаар зарлиг, бусад эрх зүйн акт, дүрмийг үндэслэн хилийн чанад дахь гадаадын иргэдэд орос хэл, оросын боловсрол, шинжлэх ухаан, түүх соёлыг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх, орос хэл дээрх боловсрол эзэмших боломжийг хангах, орос хэлний дугуйлан клубын сургалтыг дэмжих, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын түнш байгууллагуудын сүлжээг өргөтгөх зорилгоор 2,538 сая рублийн өртөг бүхий “Орос хэлний нэмэлт боловсролын төв”-ийг өнөөдөр Хэрлэн сумын Н.Ф.Гастелогийн нэрэмжит Улсын тэргүүний 1 дүгээр сургуульд нээлээ.
Нээлтийн ажиллагааны үеэр Оросын соёл, шинжлэх ухааны төвийн Улаанбаатар дахь Русский Дом төлөөлөгчийн газрын тэргүүн В.В.Кильпякова, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Боловсролын газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Е.Алтангэрэл, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн захирал С.Батсүх нар тус төвийг орон нутгийн хэмжээнд үнэ төлбөргүй ашиглах, эд хөрөнгийг шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төвөөр зөвхөн 1 дүгээр сургуулийн сурагчид суралцаад зогсохгүй оросын түүх, соёл, урлаг, утга зохиол, шинжлэх ухааны салбарууд, орос хэл сонирхогчид нээлттэй үйлчлүүлэх боломжтой юм.
ОРОС ХЭЛНИЙ НЭМЭЛТ БОЛОВСРОЛЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх