ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2024/11/07
ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төрийн бодлого, хууль эрх зүйн мэдээлэл танилцуулах, харилцан мэдлэг, туршлага солилцох, залуу үеэ бэлтгэх таатай орчныг бүрдүүлэх, Хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, малын ашиг шим, үйлдвэр, угсаа сайжруулах, бэлчээрийг зохистой ашиглах эрчимжсэн мал аж ахуй, малчдын хоршоог хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх арга технологийн талаарх мэдээллээр малчдыг хангаж, чадавхжуулах зорилгоор залуу малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч доктор профессор Ж.Ундармаа , НҮБ-ын ХХААБ-ын хөтөлбөрийн техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв, сумдын Засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, Монгол Улсын Гавъяат малчид, 35-аас доош насны залуу малчдын төлөөлөл, Хоршооны төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 192 хүн оролцож байна.
“Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого”, Бэлчээрийг зохистой ашиглах, сайжруулахад малчдын оролцоо, Хариуцлагатай мал аж ахуй, Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, малчид, иргэдийн уялдаа холбоо, малчдын орлогыг нэмэгдүүлэх, дэмжиж хамтран ажиллах, Малчдын хөдөлмөр эрхлэлтийн асуудал, Малын дотор мах, дайвар хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлага, хэрэгцээ, анхан шатны боловсруулалтыг хэрхэн хийх вэ?, Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орохоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлын хэмжээг тооцох, Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилт, Сүүний урамшууллын ашиг тус, малчдын уялдаа холбоо, Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийн сайн туршлага, малчдын оролцоо, Малаас авах ашиг шимийг дээшлүүлэхэд нөлөөлж болох хүчин зүйлүүд, Малын индексжүүлсэн даатгалын мэдээлэл, Малын үүлдэр, угсаа сайжруулах, нэг малаас ашиг шимийг нэмэгдүүлэх сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Түүнчлэн уг зөвлөгөөнөөс малчдын уялдаа холбоо, нийгмийн хариуцлага нэмэгдэж, малчдад үзүүлэх эрүүл мэндийн болон ахуйн үйлчилгээг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсаа, эрүүл мэндийг сайжруулах, бэлчээрийг зохистой ашиглах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг тодорхой болгон нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зэрэг үр дүнг хүлээж байна.
ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх