ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2024/11/07
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар хамтран Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх арга хэлбэрийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоог хөгжүүлэхээр шинэчлэн найруулсан журмын төслийг танилцуулах зорилготой сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлэгт Дорнод аймаг дахь төрийн байгууллагуудын удирдлага, ажилтан, албан хаагчдын төлөөлөл болох 60 гаруй төрийн алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын хүрээнд: Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, анхаарах асуудал Үнэлгээ, мониторингийн талаарх олон улсын туршлага гэх мэт сэдвийн хүрээнд холбогдох албаны төлөөллүүд мэдээлэл хийж байна.
Түүнчлэн шинэчлэн боловсруулсан зарим журмыг хэлэлцүүлж, санал авах бөгөөд төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж сайжрах юм.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх