Жендер судлалын доктор Б.Анхбаярыг хүмүүс төдийлэн сайн мэдэхгүй. Тэр бол Жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг нийгэмд түгээх соёлыг өөрөөрөө үлгэрлэж, Монголд жендэр судлалын докторын зэрэг хамгаалсан цор ганц мэргэжилтэн юм. Жендерийн тэгш эрх нь бүх хүний асуудал гэдгийг нийгэмд, ялангуяа эрэгтэйчүүдэд ойлгуулахад хувь нэмрээ оруулж, сургалт, судалгаа, кампанит ажил, зөвлөмж боловсруулан ажиллаж байгаа нэгэн.
ДЭЛХИЙН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ЭРЭМБЭЭР МОНГОЛ УЛС 2006 ОНД 42- Т БАЙСАН БОЛ 2023 ОНД 80 ДУГААРТ ОРЖЭЭ
Жендэрийн тэгш байдал гэдгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатуулан хэвшмэл байдлаар ойлгох нь өрөөсгөл гэдгийг өнөөдөр дэлхий нийт ойлгох болсон. Монголчууд ч гадарлах болж өөрчлөлтийн салхи сэвэлзэж байгаа ч дорвитой үр дүнд хүрсэн ажил хийхгүй байна гэдгийг энэ салбарынхан хэлдэг.
2006 онд дэлхийн жендэрийн тэгш байдлын жагсаалтад Монгол Улс 42 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2023 оны 12 сарын байдлаар 80 дугаар байрт жагсаж байна. Энэ нь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа бүхий төсөв батлахгүй байгааг илтгэнэ.
Жендэрийн тэгш байдлын үзүүлэлт ийнхүү ухарсан нь хэвшмэл буруу ойлголтоосоо салаагүйтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.
ЖЕНДЭР ГЭХ ОЙЛГОЛТ ЗӨВХӨН ЭМЭГТЭЙ ХҮЙСТЭЙ ХАМААРАЛТАЙ АСУУДАЛ БИШ
Монгол улс “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг батлаад 13 жил болж байна. Хуулиар жендэрийн эрх тэгш байдал гэдгийг "жендэр" гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг” ойлгоно хэмээн томъёолсон байдаг.
Хүний эрхийн активист, хуульч Б.Бадрал:
Хэдийгээр жендэрт суурилсан хүчирхийлэлд охид, эмэгтэйчүүд харьцангуй ихээр өртдөг боловч эрэгтэйчүүд болон бусад жендэрийн бүлгийнхэн ч мөн адил өртдөг. Жендэрт суурилсан хүчирхийллийн онцлог шинжүүд:
Биеийн болон сэтгэл санааны асар их дарамтыг учруулж, бие хүнийг хөнөөж байдаг.
Төлөвлөгдсөн ухамсарт үйлдлээр илэрдэг. Ойр дотно хүмүүсээ хүчирхийлж байгаа энэ зан үйлээ бусдад гаргадаггүй нь хүчирхийлэл үйлдэгчийн өөртөө хяналт тавих чадвартайг харуулдаг.
Тодорхой зорилгод хүрэх үүднээс хүчирхийлэл үйлдэгч айлган сүрдүүлэх, шийтгэх, хохирогчийг өөрөөсөө хамааралтай гэдэгт итгүүлэн үнэмшүүлэх тактик хэрэглэдэг.
Хүний хувийн амьдрал, хувийн нууцтай холбоотой эмзэг асуудал.
Давтагддаг, даамжирдаг, далд үйлдэгддэг.
Б.АНХБАЯР: ХҮҮХДЭЭ ӨСГӨӨД ГЭРТЭЭ СУУХАД ОЙРЫН ХҮРЭЭЛЭЛ “ГЭРИЙН АВГАЙ БОЛСОН УУ” ГЭЖ ШООЛЖ БАЙЛАА
Жендэрийн тэгш байдлыг бий болгоход ойлголтын зөрүү арилахаас эхэлнэ гэдгийг нийгэмд зоригтойгоор дуу хоолойгоо өргөж байгаа жендэр судлалын доктор Б.Анхбаяр олж харжээ. Эхлэл бүхэн хэцүү байдгийн адилаар жендэрийн тэгш эрхийн асуудал ярьж эхлэхэд шоолуулах тохиолдолтой цөөнгүй тулгарч байснаа нуулгүй ярьсан юм.
Гэсэн ч доктор Б.Анхбаяр бууж өгөлгүй найз нөхөд, ойрын хүрээллээсээ эхлээд жендэрийн буруу ойлголттой хандлага сэтгэлгээг нь өөрчилж байсан нь өнөөдөр түүнийг зарим салбарынхан сонсдог болжээ.
Анхны эрэгтэй жендэр судлаач доктор уйгагүй ярьж явсаар Монгол орныхоо бүхий л газарт дуу хоолойгоо өргөсөн байна. Эхэндээ гайхан хүлээн авч байсан ч түүний үг эрэгтэйчүүдэд нөлөөлж чадсаныг батлан харуулах үйл явц болжээ. Хүний эрхийн үндэсний комиссоос "Эрэгтэйчүүдийн манлайлал" шалгаруулахад хөдөө орон нутгийн 29 эрэгтэй удирдлага жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгож эхэлсэн сайн туршлагаа хуваалцсан байна.
Монгол улсад эрэгтэй шийдвэр гаргагчид давамгайлж байгаа учраас эрэгтэйчүүдэд жендэрийн зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх нь илүү хурдан хугацаанд жендэрийн эрх тэгш байдал хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж доктор Б.Анхбаяр үзэж байгаа юм. Үүнтэй санал нийлэх хүмүүс тэрдундаа эрэгтэйчүүд олон байна.
Мөн томоохон компаниуд жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгоход санаачлагатай ажиллаж эхэлснийг энд тодотгое.
Бидний жишээ татаж буй эхний газар бол Оюутолгой компани. Тус уурхай 2022 оноос эхнэр нь амаржсан залуустаа 4 сарын цалинтай чөлөө олгож буй тухай мэдээг Gogo.mn сайтад нийтлэгджээ.
Дараагийн сайн жишээг жендэр судлалын Доктор Б.Анхбаярын ажлын туршлагаас хүргэе.
Жендер судлалын Доктор Б.Анхбаяр: Төрсний дараах дикритийг аав ээжийн аль нэг нь сонголтоор авч болдог Хөдөлмөрийн хуулийн заалт хэрэгжиж байгаа сайн жишээ бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт байна. Инженер аав нар төрсний дараах дикритыг аваад гэртээ сууж, эхнэр нь ажлаа хийж байгаа тохиолдол байсныг би хүний нөөцийн ажилтнуудтай нь уулзаад мэдсэн. Сар бүр 500,000 төгрөгийн тэтгэмж аав нарт хүүхэд харсны төлөө өгч байна. Энэ бол сайн жишээ. Бусад байгууллагуудад түгэх хэрэгтэй.
Жендерийн мэдрэмжтэй ажлын байрыг түүчээлэгч ХЭҮК-ийн сайн туршлагыг одоо хүргэх гэж байна. Хүүхдийн өрөө бол 21-р зууны завгүй энэ нийгэмд хамгийн мэдрэмжтэй шийдэл юм.
Гэхдээ л ажлын байрны бэлгийн дарамт өнөөг хүртэл амь бөхтэй оршоор л байна. Дээрхийн адил сайн туршлагууд илүү олныг бий болговол жендэрийн тэгш байдал хангагдаж ажлын байрны бэлгийн дарамт багасана.
Жендер судлалын доктор Бэгзийн Анхбаяр Монгол хүний сэтгэлгээ, хандлага, уламжлалт буруу тогтсон ойлголтыг халах зорилгыг тээж явдаг. Цаг хугацаа ихээхэн шаардахын зэрэгцээ жендэрийн тэгш ойлголтыг бий болгох санаачлага, идэвхи зүтгэл шаардана.
Жендэрийн тэгш байдлыг бий болгоход эрэгтэйчүүдийн ойлголтын зөрүүг арилгах довтолгоог доктор Б.Анхбаяр тэргүүтэй хүний эрхийн зөвлөх Ананд, Цасчихэр нарын залуучууд эхлүүлж нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байна.
Дэлхий дахинаа найм гаруй ялгаатай төлөөлөл хүйсийг албан байдлаар бүртгэсэн байхад Монгол улсад зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүйсийн тухай ярьж, эцгийн эрхэт ёсыг дээдлэн шүтэж явна. Нийгэмд жендэр гэх ойлголтыг зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёр төрлийн хүйсээр хязгаарлах боломжгүй амьдралын үйл явцад олон янз байдлаар оршдог болохыг харж байна. Тухайлбал, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм болон гэр бүлийн харилцаанд илэрдэг тодорхой гүйцэтгэх үүрэг, хариуцлага, нийгэмд эзлэх байр суурь, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт хандлага юм. Нийгмийн хэвшмэл ойлголтын эсрэг хүмүүс өөрсдөө хэн байхаа сонгох сонголттой орон зайг бий болгох нь чухал. Энэ нь нийгэмд болон хувийн амьдралдаа эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, тэгш оролцоотой, нийгмийн баялгаас тэгш хүртэх явдал билээ.
ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХИЙГ ХАНГАНА | |
Jaran.MN Facebook |