Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 62, 2010 оны 46 дугаар тогтоолын дагуу аймгийн тэргүүн шагнал “БҮТЭЭЛИЙН УНДАРГА”, “ОЮУНЫ УНДАРГА” шагналыг бий болгон шалгаруулдаг.
Дорнод аймгийн суут хүмүүний нэг XIX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн, их бүтээлч, эдийн засгийн шинэтгэгч Б.Тогтохтөр /То Ван/-ийн дүр бүхий “Бүтээлийн ундарга” хүндэт тэмдгийг хөдөлмөр бүтээлийн, XX зууны Монголын манлай их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий “Оюуны ундарга” хүндэт тэмдгийг оюуны бүтээл, туурвилын амжилт гаргасан хүмүүст олгодог билээ.
Шалгаруулалт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 46 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Дорнод аймгийн тэргүүн шагнал олгох журам”-ын дагуу явагдана. Дараах шалгуур үзүүлэлтийг хангасан нэр дэвшигчид материалаа ирүүлэхийг урьж байна.
1.Дорнод аймгийн бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, аймгийн хөгжлийн төлөө бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлэх үйл ажиллагааг манлайлан ажилласан, “То-ван” судлал болон түүний амьдрал, үйлс бүтээл, туурвилыг сурталчлан дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан дотоод, гадаадын иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, түүний гишүүд,
2.Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, орон нутгийн төсөвт татвар төлөлтөөр манлайлан, үлгэр жишээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн удирдлага, бизнесменүүд,
Нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүлээн авна.
Нэр дэвшигчийн анкет болон дэлгэрэнгүй мэдээллийг 86620011 дугаарын утсаар лавлана уу.