Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан тул өргөдөл гаргахыг хүссэн иргэд ЭНД ДАРЖ материалаа илгээнэ үү.
Та бүхэн “Stipendium Hungaricum”-ын цахим хуудаснаас сонгон шалгаруулалтын хугацаа, суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой тул хариуцлагатайгаар судлан, мэдээлэлтэй танилцаарай.
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА | |
Jaran.MN Facebook |