Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар Баян-Уул сумын Засаг даргаар Мөнх-Эрдэнийн Баттулгыг томиллоо.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу сумдын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хуулийн этгээд нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн учир “Авлигатай тэмцэх газар”-т хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах үүрэгтэй юм.
Бусад сумын ИТХ-аас сумын Засаг даргад нэр дэвшигчдийн мэдүүлгийн хариу АТГ-аас хараахан ирээгүй байна.