МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

2024/12/06
МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ
 “Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах тухай” А/583 дугаар захирамж гарган мал тооллогын аймгийн комиссыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, хяналтын тооллогыг 8 ажлын хэсэгт хуваан зохион байгуулж байна.
Мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулахтай холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14 сумын тооллогын комисс, төрийн сангийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан зэрэг нийт 81 хүнд заавар, аргачлалын сургалт зохион байгуулсан.
Сумдад мал, тэжээвэр амьтдын тооллогыг сумын Засаг даргын захирамжаар 2024 оны 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд сумын Засаг даргын орлогчоор ахлуулан зохион байгуулах гэж байна.
МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх