“ХӨВГҮҮД, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2024/12/11
“ХӨВГҮҮД, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдад өсвөр насны хөвгүүдтэйгээ хэрхэн харьцах талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилгоор "Хөвгүүд сэтгэл зүйчдийн сургалт, хэлэлцүүлэг"-ийг 2024.12.10-ны өдөр зохион байгууллаа.
 
Уг үйл ажиллагаанд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн хөвгүүдийн төлөөлөл 100 хүүхэд оролцсон. Тус хэлэлцүүлгийг Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын сэтгэл зүйч, Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сэтгэл зүйч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сэтгэл зүйч, Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 1,Хан-Уул цогцолбор сургууль, 5 дугаар сургууль, 8 дугаар сургууль, 11 дүгээр сургууль, 12 дугаар сургуулийн сэтгэл зүйчид нийт 9 сэтгэл зүйч хамтран ажиллалаа. Сургалт, хэлэлцүүлгээс өсвөр насны хөвгүүдэд "Өөрийн үнэлэмж ба өөрийгөө удирдах ухаан"," Стресс менежмент"," Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам" зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг ойлголтыг өгч, сургуулийн орчин, гэр бүлийн орчин, хувь хүний өөрт тулгамдсан асуудлуудын талаар санал асуулга авч нэгтгэн, хэлэлцүүллээ.
 
“ХӨВГҮҮД, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх