Сүүлийн жилүүдэд иргэдийн мөнгөө хуримтлуулах дадал нэмэгдэж байгааг банкин дахь иргэдийн хадгаламжийн хэмжээ өссөнөөс харж болно. Дорнод аймгийн иргэдийн хадгаламж 22,5 хувиар өсч 201 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Дорнод аймгийн иргэдийн хадгаламжийн сүүлийн 3 жилийн статистик тооноос харахад 2022 онд иргэдийн банкин дахь хадгаламж 141 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 164 тэрбум төгрөг, 2024 онд 201 тэрбум төгрөг болж жилд 16-22 хувиар өсчээ. Үүнээс 163,3 тэрбум төгрөгийг хугацаатай хадгаламж 38,4 тэрбум төгрөгийг хугацаагүй хадгаламж эзэлж байна. Харин зээлийн тухайд, сүүлийн 2 жилд 26-42 хувиар өсч, 2023 онд 352 тэрбум төгрөг, 2024 онд 503 тэрбум төгрөгийн зээлтэй байна.
Монголбанкны Дорнод салбарын ахлах хянан шалгагч Ч.Тунгалагтуяагийн яриаг хүргэе.
Зээлийг ангиллаар нь авч үзвэл, Бизнесийн зээл 23,9 хувийг, хэрэглээний зээл 46,5 хувийг, ипотекийн зээл 12,2 хувийг, хөдөө аж зээл 14,5хувийг, төслийн зээл 2,9 хувийг эзэлж байна.
Дорнод аймгийн иргэдийн хадгаламж 22,5 хувиар өсч 201 тэрбумд хүрлээ | |
Jaran.MN Facebook |