Дорнод аймгийн санаачлан хэрэгжүүлж байгаа Туслах багш төсөл хөтөлбөрийг энэ жилээс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ бол Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш сурагчтай 1-р ангид туслах багш ажиллуулж байгаа төсөл юм байна. Дорнод аймаг 2023 оноос эхлэн туслах багш буюу олон сурагчтай 1-р ангид 3,4-р курсийн оюутнуудыг ажиллуулах төслийг хэрэгжүүлжээ. 2023 онд 1,5,8-р сургуулийн 3 ангид оюутнуудыг цалинтай ажиллуулсан байна. Эдгээр ангийн сурагчид сурлагын хоцрогдолгүй болж, ангийн багшийн ачаалал 40 гаруй хувиар багасаж, туслах багшаар ажилласан оюутнууд ажлын арга барил эзэмшсэн зэрэг олон талын ач холбогдол үр дүн гарчээ. Тиймээс 2024 онд үргэлжлүүлэн Хэрлэн сумын 1,12-р сургуулиудад хэрэгжүүлж байна. Мөн энэхүү туршлагыг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.
Б.Урнаа 1-р сургуулийн 1-р ангийн багш Л.Энхтуул Оюутан /туслах багш/ Ж.Бумтуяа Дорнод аймгийн боловсролын газрын хэлтсийн дарга нарын яриаг хүргэе.
Хүүхдэд суурь мэдлэгийг тэгш хүртээмжтэй олгосноор анги дэвших бүрд сурлагын хоцрогдолгүй байх боломжтой. Тиймээс туслах багш сурагчдыг уншуулах, гэрийн даалгавар шалгах, үдийн цай уулгахаас гадна ардын ёс уламжлалыг сургах, оньсого, зүйр цэцэн үг цээжлүүлэх , сурлагаар хоцрогдож байгаа сурагчидтай ганцаарлан ажиллах зэргээр ангийн багшид туслах үүрэг гүйцэтгэж байна.
Туслах багш төсөл хэрэгжснээр 1-р ангийн багшийн ачаалал буурч байна | |
Jaran.MN Facebook |