Дорнод аймаг 7000 орчим иргэнээ хепаптит В вирусийн эсрэг вакцинд хамрууллаа

2025/01/21

Элэгний В вирусийн халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжтой байна. Тийм учраас Дорнод аймаг өнгөрсөн 2 жилийн хугацаанд В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтын хөтөлбөрт хэрэгжүүлэн 7000 орчим иргэнээ вакцинд хамруулжээ.

Элэгний в вирус нь элэгний хатуурал цаашлаад хорт хавдар болох эрсдэлтэй вирус юм. Уг вирусийн халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг Дорнод аймаг санаачлан хэрэгжүүлжээ. 2023-2024 онуудад хэрэгжсэн элэгний в вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад 7000 орчим хамрагдсан байна. Ингэснээр нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа элэгний хорт халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ажил болсныг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

Тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг 

Элэгний в вирусийн эсрэг вакцин нь 3 удаа тарьснаар бүрэн хамгаалагдах боломжтой бөгөөд вакцинд хамрагдсан иргэдийн 70 хувь нь бүрэн тунгаа хийлгэжээ. Энэхүү хөтөлбөрийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгээн иргэдээс төлбөр авалгүйгээр вакцинжуулсан байна.

 

 

Дорнод аймаг 7000 орчим иргэнээ хепаптит В вирусийн эсрэг вакцинд хамрууллаа  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх